Шууд Chart

Фабио Каннаваро Монголд ирнэ

2013-07-18 18:23:47

Tiger Street Football” төслийн хүрээнд Италийн шилдэг хөлбөмбөгч Фабио Каннаваро ирэх есдүгээр сарын эхээр Монголд зочлоно. Азийн орнуудаар аялдаг дээрх төслийн хөтөлбөрт энэ жил долоон улс байгаа юм. Шинээр Камбож, Монгол болон Австрали  улс бүрэлдэхүүнд нь багтсан байна. Каннаварогийн хувьд энэ аяллын элч төлөөлөгчөөр энэ удаа томилогджээ. Азийн хөлбөмбөгийн хамгийн том фестиваль гэгддэг “Tiger Street Football” өнгөрсөн жил шар тивийн таван орноор “зочилж”, 1500 багийн 7500 тоглогч тэмцээнд өрсөлджээ. Харин энэ жилийн хувьд хүрээгээ тэлж, Аргентин, Англи, Франц, Герман, Голланд, Испани, Швед, Бразилийн гудамжны хөлбөмбөгийн багууд наадмын төлөөлөл болон оролцож байна. Италийн хөлбөмбөгийн шигшээ баг 2006 онд дэлхийн аваргын цом өргөхөд багаа ахлан тоглож байсан Каннаваро өнгөрсөн жилээс Арабын нэгдсэн Эмиратын “Аль Ахли” клубын дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Италийн алдарт хөлбөмбөгч Фабио Каннаваро ирэх есдүгээр сарын эхээр Монголд ирж, дараа нь Сингапур, Малайз, Вьетнамаар аяллаа үргэлжлүүлэх юм байна. 


Фабио Каннаваро Монголд ирнэ  
Үзсэн: 1791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй