Шууд Chart

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ

2022-11-23 16:50:20

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна.

Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулжээ. Зөвлөлөөр энэхүү асуудлыг хэлэлцэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй