Шууд Chart

Тавин мянган иргэнийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулна

2022-12-09 13:48:37

Ирэх онд 50 мянган ажилгүй иргэнд хөдөлмөрийн бэлэн байдлын үнэлгээ хийж, чадавхжуулах хөтөлбөрт хамруулна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгах зорилгоор ажилд ороход хүндрэлтэй иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь профайлинг буюу хүн нэг бүрийн хөдөлмөрийн чадвар, нөөц бололцоог тодорхойлж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сургалтад хамруулан ажилд зуучлах хөтөлбөр юм.

Мөн сургуульд сураагүй ч ажил хөдөлмөр эрхлэх явцдаа олж авсан ур чадварыг нь үнэлж гэрчилгээ олгож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хэлтсийн дарга н.Алтантулга ингэж ярилаа.

Өнөөдрийн байдлаар гэрчилгээ авсан 7300 гаруй иргэний 51 хувь нь байнгын ажлын байртай болжээ.


Тавин мянган иргэнийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулна  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй