Шууд Chart

Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын суудлын хуваарийг маргааш зарлана

2022-12-09 13:54:13

Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын суудлын хуваарийг маргааш зарлана. Энэ удаагийн шалгалтад бүртгүүлсэн 5600 мянга гаруй шалгуулагч маргааш зарлах суудлын хуваарийн дагуу заасан байранд очих юм.

Шалгуулагчид юунд анхаарах шаардлагатайг Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын албаны мэргэжилтэн н.Сувдмаагаас тодрууллаа.

Суудлын хуваарийн дагуу шалгалт өгөх газраа өмнө нь заавал очиж үзэхийг зөвлөлөө. Цахимаар хуваарилах учраас таны гэрт ойр байх магадлалгүй тул шалгалтын байраа урьдчилан мэдэх, очих замын түгжрэл зэргийг сайн бодолцохыг санууллаа.

Мөн шалгалтын байранд нэг цагийн өмнө очих, анги танхимдаа 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстойг анхааруулсан юм. 


Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын суудлын хуваарийг маргааш зарлана  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй