Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа

2023-03-20 10:03:27

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-17/ явагдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.

Энэхүү арилжаагаар дуудах үнэ 1.96 хувиар өсч, 182.10 ам.доллар  хүрсэн.

Өнөөдрийн арилжаанд нийт 3 компани оролцож, бүгд худалдан авах саналыг гаргасан юм.

Дараагийн дуудлага арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

 

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.03.17

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

3

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/03-СО

Дуудах доод үнэ, валютын төрөл

178.60 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ 

182.10 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

5,827,200 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.03.17-01

Үнийн өсөлтийн хувь

1.96

Арилжсан нүүрсний багцын тоо

5

Арилжсан нүүрсний хэмжээ /тонн/

32000

Арилжсан нүүрсний төрөл, ангилал 

Хатуу коксжих

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 14.49 (-2.3; +2.1)

Total moisture (ar): 4.2 (-1.3; +1.5)

Volatile (daf): 25.27 (-0.7; +1.0)

Total sulphur (db): 1.18 (-0.3; +0.5)

G-index (5:1): 81 (-8.0; +5.0)

CSN: 6.5 (-0.5; +0.5)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй