“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг шинээр олгох сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад аж үйлдвэр, механик инженер, металлургич инженерийн чиглэлийн 28 мэргэжилтэн элсэлтийн шалгалтад тэнцэн, батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээлүүдийг судалж, мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцлээ.
Дээрх мэргэжилтнүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/74 дугаар тушаалаар Мэргэшсэн инженерийн зэргийг шинээр олгож, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Эх сурвалж: УУХҮЯ
| Хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн инженерүүд тангараг өргөлөө | ||
| Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.