Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар Баянхонгор аймагт ажиллаж байна.
Баянхонгор аймаг дахь хөдөлмөр, нийгмийн салбарын нийт албан хаагчидтай уулзаж, яамны бодлого, шийдвэр, эрх зүйн орчин, шинээр мөрдөгдөх хуулийн талаар мэдээлэл өгч, албан хаагчдын ажиллах нөхцөл байдал, нийгмийн баталгааг хангах талаар санал хүсэлтийг сонслоо.
Албан хаагчдын зүгээс чадавхжуулах сургалтад хамрагдах хүсэлтээ түлхүү илэрхийлсэн бол Нийгмийн даатгалын хэлтэс байрлаж буй барилга байгууламж муудсан тул шинэчлэн засварлах мөнгийг ирэх оны төсөвт суулгуулах талаар хүсэлтээ уламжилж, нөхцөл байдлаа танилцууллаа.
Шинээр батлагдсан, ирэх оны нэгдүгээр сараас мөрдөгдөх Нийгмийн даатгалын багц хуулийн талаар аймгийн иргэд, ажил олгогчдод мэдээлэл өгөх, сурталчлах ажлыг тодорхой хэмжээнд зохион байгуулж байгаа болон цахимжуулалтыг идэвхитэй хийж байгаа танилцуулсан. Мөн цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байгаа гэлээ.
Эх сурвалж: ХНХЯ
ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.