
Намар болоход ой мод ногоон нөмрөгөө тайлдаг. Өнгө будгаар алагласан навчсыг харин хаман авч шатаах гэж бүү яар. Намрын энэ цагт нэг ширхэг шатсан навч нэжгээд талбайг түймэрдэх зэвсэг болдог учир дутуу үнэлж болохгүй. Навч хог биш юм.
Газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй, түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй. Тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.
Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг.
Нэг ёсондоо үнэгүй боловч ашиг тустай бордоо болно. Навчинд бактериуд үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг юм шүү. Навч ашиглан олон янзаар бордоо бэлтгэх ч боломжтой.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Унасан навчис хог биш | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.