Шууд Chart

Дархан хотод кино зураг авалт хийсэн уран бүтээлчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ

2023-09-24 08:27:58

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзаж, Дархан-Уул аймагт эхлэх гэж буй “Соёлын сэргэлт 2023” аян болоод Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, орон нутаг дахь хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Дархан-Уул аймагт “Соёлын сэргэлт 2023” аяныг “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор зохион байгуулах юм.

Энэ хүрээнд:

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл Дархан хотод Кино уран бүтээл туурвисан тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгох асуудлыг эрх зүйн хүрээнд бий болгох тухай.

Кино зураг авалтын павильоныг Дархан хотод байгуулах болоод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж, дотоод болон гадаадын кино уран бүтээлчдэд кино зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэх замаар хотын тогтвортой хөгжлийн нэгэн түлхүүр соёлын бүтээлч үйлдвэрлэл тэр дундаа кино үйлдвэрлэл болгож, цаашлаад ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд бүртгүүлэх зорилготойгоор хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Соёлын яам


Дархан хотод кино зураг авалт хийсэн уран бүтээлчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
127.0.0.1 [127.0.0.xxx] 2023-09-24 08:36
Kino urlag ih chuhal salbar

Бидэнтэй нэгдээрэй