Шууд Chart

Монгол Улсын гаалийн ерөнхий газар, БНСУ-ын гаалийн албаны дарга нарын X уулзалт зохион байгуулагдлаа

2023-09-26 14:31:47

Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Гаалийн асуудлаар харилцан туслалцах тухай хэлэлцээр” байгуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож, хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын 10 дугаар уулзалт 2023 оны 9-р сарын 25-27ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.
 
БНСУ-ын гаалийн байгууллагын дарга Кү Гван Хю болон МУ-ын Гаалийн Ерөнхий Газрын дарга Р.Отгонжаргал нар дараах чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцлоо.
 
Хууль ёсны худалдаа хөнгөвчлөх, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд мэдээллийг урьдчилан авч, мэдээллийн технологид суурилан дүн шинжилгээнд хийх чадавхыг нэмэгдүүлэх замаар эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
 
-Олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг ханган, худалдааг хөнгөвчлөхөд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Харилцан Хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх;
-
БНСУ-ын гаалийн байгууллага гаалийн үйл ажиллагаанд дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлсэн цахим, дижитал орчин бүрдүүлсэн сайн туршлагаас суралцах;
 
Мөн хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын дараагийн уулзалтыг Монгол улсад ирэх 2024 онд зохион байгуулахаар боллоо гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 


Монгол Улсын гаалийн ерөнхий газар, БНСУ-ын гаалийн албаны дарга нарын X уулзалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй