Шууд Chart

Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг, Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно

2023-09-26 15:02:41

Өнөө шөнө буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно. 

Маргааш өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 27-нд Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно.

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн шаардлагагүй тохиолдолд дараах чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 


Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг, Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй