Шууд Chart

Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хурал боллоо

2023-09-27 15:23:45

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан болж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр шинэ хөрөнгө оруулалтын ажлаас илүү он дамжсан ажлуудаа дуусгах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарах, төлөвлөгөө бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулж, санхүүгийн эх үүсвэртэйгээ тохирсон, хэрэгжүүлж болохуйц ажил төлөвлөх хэрэгтэйг төлөөлөгчид санууллаа.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийн маргааш буюу есдүгээр сарын 28-ны өдөр хийж, батлах юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хурал боллоо  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй