
Ханжоу-2022” Азийн наадамд Монголын багийн медалийн салхийг хагалсан мэргэн буудагчдаас өнөөдөр эрэгтэй гар буучдын Азийн наадмын сүүлийн тэмцээн хийн гар бууны 10м-ийн дасгалд манай улсыг ОУХМ Энхтайваны Даваахүү, Пүрэвдоржийн Тэргэл, Оюуны Төгөлдөр нар төлөөлж Ханжоугийн тирийн галын цэг дээр зогслоо.
10м-ийн спорт гар бууны хувьд 56 тамирчин урьдчилсан шатанд нийт 60 сум буудаж шилдэг 8-д багтан шигшээд буудах эрхийн төлөө өрсөлдөхийн зэрэгцээ 3 тамирчны нийлбэр оноогоор багийн дүнгээр мөн медальт байр шалгаруулдаг.
Урьдчилсан шатанд манай багаас ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор 21-р байр, П.Тэргэл 565 оноогоор 37-р байр, О.Төгөлдөр 559 оноогоор 50-р байр тус тус эзэлж Азийн наадмаа өндөрлүүллээ. Нийлбэр дүнгээр манай баг 12-р байр эзэллээ.
Урьдчилсан буудлагыг Азербайжаны Бакуд зохион байгуулагдсан 2023 оны ДАШТ-ий энэ зайн аварга БНХАУ-ын Жан Боуэн тэргүүлж шигшээд шалгарсан бол нийлбэр дүнгээр Энэтхэгийн баг эзэн орны тамирчдыг ердөө ганцхан онооны зөрүүгээр илүүрхэн, 2023 оны ДАШТ-д ялагдаж хүрэл медаль дээр буусан хариугаа нутагт нь авч Азийн наадмын аварга боллоо.
Маргааш манай эмэгтэй гар буучид 10м-ийн багийн болон ганцаарчилсан төрөлд цэц сорих бол 9-р сарын 30-ны өдөр манай тамирчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин улсаа төлөөлөн 10м-ийн хийн гар бууны холимог багийн төрөлд өрсөлдөж Азийн наадмын буудлагын тэмцээн өндөрлөнө.
Эх сурвалж: МҮОХ
Энэтхэгийн баг БНХАУ-ыг нутагт нь ялж аваргаллаа | ||
Үзсэн: 1978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.