Шууд Chart

Бенилюксийн улсуудтай визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулав

2024-01-11 14:15:01

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бенилюксийн Улсууд (Бельги, Нидерланд, Люксембург) хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Дүрвэгсэд, цагаачлалын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Николе дө Моор, Люксембургийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Консул, олон улсын соёлын харилцааны газрын захирал Жеан Клауде Кюженер, Нидерландын Хаант Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Пиетер Жан Клейвег дө Зваун нар нэгдүгээр сарын 9-ний өдөр Брюссель хотноо гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

Талууд хэлэлцээрийг батлахад шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагаа хангаснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.


Бенилюксийн улсуудтай визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулав  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй