Шууд Chart

Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна

2024-02-20 11:56:10

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцсон юм.

Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж нь ус, уур амьсгалтай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг бууруулах, гамшигт өртсөн бүс нутаг, хүн амын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус нэгжийн Усны нөөц ба үерийн эрсдэл хариуцсан зөвлөх Эйссе Вижма болон бусад албаныхан үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай ажиллаж буй юм.

Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотод тулгарч болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх, голын сав газрын менежмент болон усны барилга, байгууламжийг сайжруулах, хот төлөвлөлттэй уялдуулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

 


Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй