Шууд Chart

Байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2013-07-29 13:41:21

 

Монгол Улсад анх удаа зохион байгуулах байт харвааны Ази тивийн “Гран-При” цомын тэмцээн эхэллээ. Тэмцээн энэ  сарын 28-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд нийслэл хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Паралимпаас анхны алтан медаль хүртэж, монгол түмнээ баярлуулж байсан энэ спортын тивийн чанартай томоохон тэмцээн анх удаа Монголд зохиогдож  байгаа нь энэ юм.
Тэмцээнд ОХУ, БНСУ, Тайвань, Казакстан, Ардчилсан Солонгос, Малайз, Бангладеш, Хонгконг зэрэг 10 орны 120 гаруй тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч орны хувьд Монголоос 24 тамирчин хоёр төрөлд цэц сорино. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2012 оны Лондонгийн олимпод амжилттай оролцсон ОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нарын манай улсын байт харвааны шилдгүүд  багтаж байна. Манай баг тамирчид  сүүлийн нэг сарын хугацаанд  МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын нөхөн сэргээх сувилалд байрлаж, бэлтгэлээ эрчимжүүлэн  базаажээ.

Байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй