Унадаг дугуйгаа камерын хяналтгүй, хүнгүй болон хараа хяналтгүй газарт орхисноос шалтгаалан дугуйн хулгайн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна.
Хэдхэн минутын хайхрамжгүй байдал таны өмчийг алдах шалтгаан болж болзошгүй. Тиймээс
Иргэд, эцэг эхчүүд та бүхэн:
-Унадаг дугуйгаа заавал түгжиж хэвшээрэй.
-Камерын хяналттай, аюулгүй газарт байрлуулаарай.
-Хүүхдүүддээ дугуйгаа хараа хяналтгүй орхихгүй байхыг тогтмол сануулж байгаарай.
-Орц, тоглоомын талбай, дэлгүүрийн гадна болон эзэнгүй мэт орхихоос татгалзаарай.
-Хулгайчид боломжийг хайдаг бол сонор сэрэмжтэй иргэд боломж олгодоггүй.
Өмч хөрөнгөө хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

| Унадаг дугуйн хулгайн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.