
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН даваа хэдхэн хормын дараа эхэлнэ.
Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал:
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаярыг,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Ховд аймгийн Алтай сумын харьяат, Аймгийн арслан Г.Хишигбатыг,
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Булган аймгийн Могод сумын харьяат, Аймгийн арслан М.Эрхэмбаярыг,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Д.Бадамгаравыг,
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба - Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Т.Сайханжаргалыг,
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Аймгийн арслан М.Буяндэлгэрийг,
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар - Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Төрболдыг,
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аймгийн арслан М.Амарсанааг,
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Ц.Адъяаг,
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар -Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Э.Мөнхжаргалыг,
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Улсын харцага Х.Гантулга -Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аймгийн арслан Т.Довчинсэмбээг,
Ховд аймгийн Булган сумын харьяат, Улсын харцага Г.Ганхуяг - Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Аймгийн арслан Д.Аззаяаг,
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга - Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан Г.Төрмөнхийг,
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Улсын начин Э.Ууганбаяр - Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Аймгийн арслан П.Хүрэлбаатарыг,
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Цэргийн арслан Г.Жамбалдорж - Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Аймгийн арслан Г.Дармаажанцанг тус тус амлаж,
Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Увс аймгийн Ховд сумын харьяат, Аймгийн арслан Л.Энхсаруул нар тунаж үлдлээ.
НААДАМ: Хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.