
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваа үргэлжилж байна.
Одоогоор Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Т.Сайханжаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Э.Мөнхжаргал Улсын харцага Б.Зоригтбаатараар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аймгийн арслан Т.Довчинсэмбээ Улсын харцага Х.Гантулгаар тус тус тав давж, Монгол Улсын начин цолын болзлыг хангалаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Төрболд Улсын харцага Х.Гантулгаар, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Аймгийн арслан Г.Дармаажанцан Цэргийн арслан Г.Жамбалдоржийг, Увс аймгийн Ховд сумын харьяат, Аймгийн арслан Л.Энхсаруул Увс аймгийн Ховд сумын харьяат, Аймгийн арслан Л.Энхсаруулыг өвдөг шороодуулж, Монгол Улсын начин цолын болзол хангаад байна.
Б.Лхам
Залуу зургаан бөх Улсын начин цолын болзол хангаад байна | ||
Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.