
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулъя.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайханыг,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аймгийн арслан М.Амарсанааг,
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Төрболдыг,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Аймгийн арслан Г.Дармаажанцанг,
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Т.Сайханжаргалыг,
Ховд аймгийн Булган сумын харьяат, Улсын харцага Г.Ганхуяг - Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аймгийн арслан Т.Довчинсэмбээг,
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга - Увс аймгийн Ховд сумын харьяат, Аймгийн арслан Л.Энхсаруулыг тус тус амлан авч, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Улсын начин Э.Ууганбаяр, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Э.Мөнхжаргал нар зургаагийн даваанд тунаж барилдахаар боллоо.
НААДАМ: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдал | ||
Үзсэн: 1427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.