
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Улсын начин Э.Ууганбаяр Аймгийн арслан Э.Мөнхжаргалыг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Т.Сайханжаргал Улсын заан М.Лхагвагэрэлийг өвдөг шороодуулан зургаа давж, Улсын харцага цолын болзолыг хангалаа.
Энэ даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайханаар /барилдаагүй/, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс шинээр Улсын начны болзол хангаад байгаа Аймгийн арслан М.Амарсанаагаар тус тус зургаа давж шөвгөрлөө.
Э.Ууганбаяр, Т.Сайханжаргал нар Улсын харцага цолын болзол хангалаа | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.