Шууд Chart

НААДАМ: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдал

2024-07-12 17:33:55

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдлыг танилцуулъя.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Т.Сайханжаргалыг,

Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Улсын начин Э.Ууганбаяр,

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулгыг тус тус амлан авч,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Ховд аймгийн Булган сумын харьяат, Улсын харцага Г.Ганхуяг нар тунаж барилдахаар боллоо.


НААДАМ: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдал  
Үзсэн: 2374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй