
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөх дөхөж байна.
Тус даваанд барилдсан 3 бөх Улсын харцага цолын болзол хангаад байгаа юм. Тодруулбал, тус даваанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Улсын начин Э.Ууганбаяр Аймгийн арслан Э.Мөнхжаргалыг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Т.Сайханжаргал Улсын заан М.Лхагвагэрэлийг, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга Аймгийн арслан Л.Энхсаруулыг тус тус өвдөг шороодуулан зургаа давж, Улсын харцага цолын болзолыг хангалаа.
Д.Хүдэрбулга Улсын харцага цолын болзол хангалаа | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.