
“Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам цар тахлын улмаас болон "Парис 2024" Олимпын бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшилж, ирэх 11 дүгээр сарын 21-нээс 30-ны өдрүүдэд өрнөх товтой байсан билээ.
Гэвч тус наадмыг Зохион байгуулах хороо нь Азийн олимпын зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу тодорхой шаардлагуудыг биелүүлээгүйн улмаас хотын барилга байгууламж, санхүү, төсвийн хүрэлцээгүй байдлыг харгалзан наадмыг цуцлах шийдвэр гаргаснаа АОЗ-өөс зарлав.
Дараагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам нь Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохиогдох бөгөөд товыг ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж мэдэгдлээ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
“Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын наадам цуцлагдлаа | ||
Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.