
АНУ-ын Манси хотод нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Н.Номин мөнгөн медаль хүртсэн бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Д.Буяндорж хүрэл медаль хүртлээ.
Н.Номингийн хувьд ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж буй бөгөөд хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс уран нислэгийн “F2B” төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн нисэх загварын 2015 оны ДАШТ-ээс М.Гонгор алтан медаль хүртсэн бол багийн төрөлд Б.Эрдэнэбат, Э.Намдүү, Т.Хишигбат нар мөнгөн медаль хүртэж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Монголын тамирчид нисэх загварын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.