Шууд Chart

Наймдугаар сарын 30-ныг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа

2024-09-02 14:56:37

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ид дундаа орлоо.
Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна.
Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.
Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 

Наймдугаар сарын 30-ныг “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа  
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй