
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна.
Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ.
Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав.
Тэд паралимпын наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч амжилтын эзэд болсон юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.