Шууд Chart

Монгол Улсын баг 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагсаж байна

2024-09-13 09:33:20

Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр наадмын тав дахь өдөр зоос шүүрэх төрөлд манай улсын тамирчин М.Науырызбек мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр Монгол Улсын баг өнөөдрийн байдлаар дөрвөн мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 19 дүгээр байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Монгол Улсын баг 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагсаж байна  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй