Шууд Chart

Б.Сүхбат Зүүн Азийн АШТ-ээс алтан медаль хүртлээ

2024-09-27 10:07:34

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ баг тамирчид урд хөршийн Вэнжоу хотноо болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.
 
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон “Женко” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.
 
Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй 7, эрэгтэй 6 тамирчин энэ сарын 26-28-ны өдрүүдэд тус тэмцээнд өрсөлдөх юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Б.Сүхбат Зүүн Азийн АШТ-ээс алтан медаль хүртлээ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй