Шууд Chart

Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртжээ

2024-10-01 10:40:18

Чөлөөт бөхийн "Шахтерская Слава" эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.

Тэмцээний 57 кг-д оролцсон "Төгс дэвжээ"-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92кг-д "Алдар спорт хороо"-ны тамирчин Т.Дэмчигдорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Тамирчид өнөөдрөөс  үргэлжлүүлээд ОХУ-ын Саха улсын Якутск хотод 7 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана.

Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 


Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртжээ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй