Шууд Chart

Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ

2024-10-14 15:01:18

Бүгд Найрамдах Кипр Улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болоход 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө.
 
Тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв.
 
Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д Э.Анужин, 65 кг-д Э.Анударь нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 46 кг-д Б.Сайннямбуу, 53 кг-д М.Баяржавхлан, 64 кг-д Ч.Тэмүүлэн, 79 кг-д Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар хүрэл медаль хүртжээ.
 
Харин өсвөр үеийнхний ДАШТ-ий охидын +80 кг-д М.Хонгорзул мөнгө, -80 кг-д Ц.Чинболор, хөвгүүдийн -80 кг-д Д.Нарантулга нар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл залуучуудын ДАШТ-ий охидын 65 кг-д Д.Номин, 72 кг-д Л.Энх-Амар, -80 кг-д О.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй