
Монгол Улсын дартсын спортын анхны өсвөрийн шигшээ баг наймдугаар сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон Олон Улсын Дартсын Холбооны тав дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.
Насанд хүрэгчдээс Д.Эрдэнэчимэг ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн бол Ш.Ган-Эрдэнэ 16-р байрт, Х.Сайнбаяр, М.Эрдэнэ нар 33-р байрт шалгарсан ажээ. Харин багийн төрөлд Монгол Улс хэсгээсээ Макао, Хятадын багийг хожиж Сингапурын багт хожигдсоноор 2-р байраар гарсан байна. Ийнхүү шигшээд үлдэж хасагдах шатанд Филиппиний багт хожигдсоноор тоглолтоо дуусгаж шагналт байрт шалгарчээ. Тэд ийнхүү 2011 оны амжилтаа дахин бататгаж чадлаа.
Дашрамд дурдахад, Монголын дартс сонирхогчдын холбоо нь 2009 оны 10 дугаар сарын 14-нд тус спортыг үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд хүргэхээр байгуулагджээ.
Дартсын спортоор олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.