Албани улсын Тирана хотноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) ээлжит Их хурал хуралдлаа.
Тус хурлаар удирдах зөвлөлийн Товчооны гишүүнд (United World Wrestling Bureau member)-д Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр сонгогдлоо.
Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгчид оролцож 100 хувийн саналаар түүнийг сонгожээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хүчин зүтгэнэ | ||
Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.