Шууд Chart

Дэлхийн гурван аваргатай боллоо

2024-10-31 11:14:52

Польш улсад зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.

Тодруулбал, охидын 8 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа ("Хөлөгт тоглоом" клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  


Дэлхийн гурван аваргатай боллоо  
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-11-01 08:56
Монголчууд оюун ухаанаар дэлхийд тэргүүлэх боллоо. Бүгдэд нь баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй