Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн өсвөр үеийнхний “Борнуур кап-2024” тэмцээн арваннэгдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд 65 багийн нийт 1223 тамирчин бага, дунд, ахлах насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд хоёр дахь удаагийн тус тэмцээнийг 52 жинд зохион байгуулж байна.
Энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй “Борнуур” клубыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Солонгогэрэл нь самбо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Танхимын Азийн наадмын хүрэл, Элсний Азийн наадмын хүрэл, УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, дөрвөн мөнгөн медальтай ба жүдо бөхийн Хүүхдийн их наадмын хүрэл, УАШТ-ий гурван мөнгөн медальтай тамирчин юм.
ОУХМ С.Солонгогэрэл нь 1999 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэнд шавь оржээ. Энэ утгаараа нэрэмжит тэмцээнээ арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эхлүүлж байгаа аж. Тэмцээний нээлтийн ёслолд ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Ч.Базарсүрэн, Ш.Цэвэлмаа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү, “Рио-2016” олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг нарын эрхэм хүмүүс уригдан иржээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
“Борнуур-2024” жүдо бөхийн тэмцээнд 1223 тамирчин өрсөлдөж байна | ||
Үзсэн: 206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.