Баруун бүсийн аймгуудын Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш нарын сургалт-семинар өнөөдөр Увс аймгийн Улаангом хотноо эхэллээ.
ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн сургалтад баруун бүсийн аймгуудын төлөөлөл 40 гаруй оролцогчид хамрагдаж байна.
Сургалт-семинар Олимпизмын үндсэн зарчмууд, Залуучуудын олимпын наадмын ач холбогдол, Олимпын үнэт зүйлийн боловсролын хөтөлбөр зэрэг спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвүүдээр 2 өдрийн турш үргэлжлэх юм.
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, “Рио 2016” Олимпын хүрэл медальт Д.Отгондалай Улаангом хотын ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, хүүхэд багачуудтай ярилцлага уулзалтууд зохиогдоно гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Баруун бүсийн сургалт-семинар эхэллээ | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.