Шууд Chart

Т.Энх-Амгалан Зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

2024-11-13 16:06:05

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан БНСУ-ын Сечон хотноо зохион байгуулагдсан “Зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн”-ийн огцом өргөлтийн төрөлд мөнгө, түлхэлттэй өргөлтийн төрөлд хүрэл медалийг тус тус хүртлээ.

Тэрбээр 2019 оны Хүүхдийн спортын их наадмаас хүрэл, 2021, 2022 оны Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр алт, 2022 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2023 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Т.Энх-Амгалан Зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй