Шууд Chart

Олимп, дэлхийн оддын энгэрт “Алтан Од”, “Алтан Очир” гялалзана

2024-11-14 17:36:56

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр Олимп, Паралимп, дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан баг тамирчид өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор энгэрээ чимлээ.

“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нар шагнагдсан бол “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртлээ.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Олимпизмын нэгэн дээвэр дор Олимп, Паралимп нь салшгүй холбоотой. Та бүхний хөдөлмөр, гавьяа хүүхэд багачууд, ард иргэдэд эерэг бүхнийг түгээх гэрэл гэгээ” хэмээн онцлов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 


Олимп, дэлхийн оддын энгэрт “Алтан Од”, “Алтан Очир” гялалзана  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй