Шууд Chart

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно

2024-11-18 17:43:54

Тайланд улсын Чянг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөх гэж байна. 

Эрэгтэй:

51 кг-д Л.Даваадорж,
54 кг-д О.Энхсайхан,
57 кг-д Г.Лундаа,
60 кг-д Х.Энх-Амар,
71 кг-д О.Бямба-Эрдэнэ

Эмэгтэй:

50 кг-д А.Хулан,
52 кг-д Б.Мөнгөнсаран,
63.5 кг-д Г.Бадмаараг нар өрсөлдөнө гэж Монголын боксын холбооноос мэдээллээ. 


Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй