
Дэлхийн томоохон хотууд өөрсдийн нэрэмжит марафон гүйлт зохион байгуулж нутаг орноо сурталчлах арга хэмжээг бодлоготойгоор хэрэгжүүлдэг. Үүний дагуу Дархан хот жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон “Дархан - 2014” марафон гүйлтийг зохион байгуулахаар болжээ. Хамгийн эхний жил зохион байгуулж буй марафон гүйлт нь ирэх баасан гарагт Дархан суманд болох аж.
Тус хагас марафон/21км/ тэмцээн нь хотоо сурталчлах, бүх нийтийн гүйлтийг дэлгэрүүлэх, эрүүл амьдралын хэвшлийг сурталчлах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчдийн зүгээс үзэж байна.
Гүйлтийн арга хэмжээнд Шричинмой Энхтайвны гүйлтийн холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Боловсрол Соёлын Газар, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Скайтел ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллах ажээ.
“Дархан - 2014” марафон гүйлт болно | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.