Шууд Chart

Цагдаагийн газраас анхааруулж байна

2013-09-04 11:29:28

 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Жаргалан" хотхонд оршин суугч иргэн У-гийнд өнгөрсөн наймдугаар сарын 30-нд хүүхэд асрагч Байгальмаа хэмээн өөрийгөө танилцуулсан 20-23 орчим насны эмэгтэй зарын дагуу ажилд орохоор иржээ. Тэрээр нэг өдөр ажиллаад гэрээс нь сувдан шигтгээтэй алтан бөгж, эрвээхэй хээтэй алтан бугуйвч, хуримын хос монетан бөгж, хар өнгийн IPad, дунд гарын мөнгөн аяганууд, Люмикс маркийн зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлжээ. Тиймээс гэрийн үйлчлэгч ажилд авахдаа анхаарал болгоомжтой хандаж  хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг цагдаагийн газраас анхааруулж байгаа ажээ.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Цагдаагийн газраас анхааруулж байна  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй