Шууд Chart

Чойроос Сайншанд хүртэлх замыг ашиглалтанд орууллаа

2013-09-05 08:57:33

 Монголын  мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойр-Сайншанд холбосон замыг шинэчлэн хатуу болгож ашиглалтад оруулж зорчих хэсгийг өнөөдөр улсын комисс хүлээж авах юм.Энэхүү замыг АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн сууриар барьсан ба замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн”, үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ.  Замыг хайрган суурь, цементээр бэхжүүлсэн болохоор 80 хүртэлх тоннын даацтай автомашин явах боломжтой болжээ. Түүнчлэн Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьжээ. ММСС-ийн хөрөнгө оруулалтаар Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,1 км-ийг Сайншандтай холбосон замыг ашиглалтад оруулаад байна.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Чойроос Сайншанд хүртэлх замыг ашиглалтанд орууллаа  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй