
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд жил бүр боулингоор өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээн өчигдөр "Big Bowling" төвд амжилттай болж, медалийн эзэд тодроход Б.Эрдэнэбат ахлагчтай баг аваргалж, шилжин явах цомын эзэн боллоо. Харин Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг мөнгө, С.Шижирбат ахлагчтай баг хүрэл медаль тус тус хүртэв.
Багуудын гишүүдийг сугалаагаар сонгосон бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр медалийн эздийг тодруулав. Үзэгтэй тамирчид маань боулинг шаггүй тоглодог гэдгээ харуулсан тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон нь дөрөвдүгээр байрт шалгарсан баг хүрэл медалийн эздээс ганцхан онооны хойно бичигдсэнээс харагдаж байна. Тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс "Ub.life" сайтын спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ 178 оноо авч, эмэгтэйчүүдээс "Gogo.mn" сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг 107 оноогоор тодорлоо.
Дашрамд сонирхуулахад, тэмцээнийг жил бүр Монголын боулинг сонирхогчдын холбоо, "Big bowling" төв ивээн тэтгэж, хамтран зохион байгуулдаг билээ.
Спортын сэтгүүлчид боулингаар өрсөлдөв | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.