Шууд Chart

Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно

2016-11-02 12:55:39

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдах уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд улс даяар нэгэн зэрэг болно.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах талаарх албан бичиг, тэмцээний зааврыг ойг тэмдэглэх Ажлын хэсгээс орон нутагт хүргүүлээд байна. Шатрын спортыг УИХ ивээлдээ авч, аймаг орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.


Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй