
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт "Эх дэлхийн цаг" арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг уриалж, Эх дэлхийнхээ төлөө нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэдэг. Энэ жил "Эх дэлхийн цаг” арга хэмжээг өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Энхүү өдрийн хүрээнд болсон "Эх дэлхийн цаг” хэлэлцүүлгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн захирал Д.Батболд, Даян дэлхийн ногоон хөгжлийн сангийн Монгол дахь төлөөлөгч Жон Лайонс нар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлт, зүй зохистой хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцлаа.
"Эх дэлхийн цаг" хэлэлцүүлэг /шууд/ | ||
Үзсэн: 1879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.