Шууд Chart

Төрт ёсны уламжлал

2017-05-21 13:28:41

МҮОНРТ-ийн "Монголын үндэсний" телевиз: "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэг

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Төрт ёсны уламжлал  
Үзсэн: 4880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ойдаа [150.129.142.xxx] 2017-05-22 09:13
Тэхээр төрт ёс гэж юу юм болоо.Арай хий үзэгдлийн тухай яриад түүндээ төөрөлдөөд тэнэгтээд байдаг юм биш биз дээ Улсын тэргүүн болсон хүн л улс эх орныхоо төлөө хүн ардаа сайн сайхан явуулахын тулд сайн ажиллах хэрэгтэй.Улсыг удирдахын тулд л хуультогтоох УИХ,гүйцэтгэх ажлыг хийлгэхээр Засгийн газар,буруу зөвийг ялгуулахаар шүүх засаглал байдаг.Засаглалын эрх мэдлийг тэнцвэртэй байлгах эрх мэдлийг хувиарлах онолоор тэнцвэртэй байх ёстой ч аль нэгэн эрх баригчаас шалтгаалж улс орны эрх ашгийн төлөө биш тухайн хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг арай төр гээд байдаг юм биш биз Эдгээр бүх байгууллага зөвхөн улс орны эрх ашгийн төлөө л шийдвэр гаргах ёстой.Эрх мэдэл хувиарлах ёсыг гуйвуулж эд хөрөнгө хуваах эрх мэдэл шиг болгох гажуудал буруу өрсөн байшингийн фундамент шиг л улсыг тийм болгож байгааг бэлээхэн харж байна.Түүнийг засаж сайжруулах талаар ярихаас өөр юм хийж чаддаг юм уу гэмээр
ойдаа [150.129.142.xxx] 2017-05-22 09:04
Өөрөөр хэлбэл хүмүүсийг төрийн минь сүлд гээд залбируулж байх нь тэдэнд хэрэгтэй.Үнэндээ төрийн сүлд гээч фанераар сийлсэн мэт зүйлийг Их хурал л баталсан ш дээ.АНУ-ийн төр гэсэн ойлголт байхгүй Тэд ерөнхийлөгч,парламент,шүүх засаглал гэсэн л ойлголт байдаг.ОХУ-д Ерөхнийлөгч, ЗГ,Госдум гээд л улс орныг удирдах засаглах байгууллага байдаг болохоос төр гэсэн ойлголт юу ч байхгүй.Үүнийгээ тэд власть гэж ерөнхийд нь хэлдэг биз дээ.Хятадад Ардын төлөөлөгчдийн их хурал,БНХАУ-ын дарга,ерөнхий сайд,гээд байдаг.Өвөрмонголчууд засгийн ордон гэж ЗГ-аа хэлэхээс бас л төр гэвэл юу ч ойлгохгүй байдаг юм билээ
Зочин [150.129.142.xxx] 2017-05-22 08:53
Төр гэдэг нэр томьёо чухам юу илэрхийлдэг юм болоо.Төрийн удирдах дээд байгууллага гэхээр УИХ-ыг,Гүйцэтгэх дээд байгууллага гэхээр засгийн газрыг,ерөнхийлөгчийн төрийн удирдах дээд байгууллагын тэргүүн гээд тодорхойлсон байдаг.Уг нь дээрхи байгууллагууд улсыг засаглах л байгууллагууд юм.Засаглах гэдэг бол удирдах эдгээр байгууллагууд өөрсдийн ажлын алба аппаратуудаар дамжуулан засан тохинуулах ажил хийх ёстой.Хэрэв төр гэдэг зохиомол нэр томьёо байхгүй бол хэн нь ямар байгууллага ажлаа сайн муу хийдэг нь нүдэнд ил харагдах ёстой.Тэд төр гэдэг нийтлэг нэг хий нэр томьёоны ард нуугдаад жинхэнэ ажлаа хийхгүй өөрийн эрх ашгийн төлөө засаглалын байгууллагын нэр дор ажиллаж юу ч хийж болохоор байдалд оржээ. Иймд ийм хий хоосон нэр томьёог устгаж жинхэнэ ажлын алба болгох арга замыг эрэх хэрэгтэй.Эрх барьсан бүлэглэл үүнийг сайн мэдэж байгаа боловч төр гэдэг нэр томьёо байлгахыг хүсдэг.Учир нь төр гэдэг бурханчилсан ойлголтоор ард түмнийг төөрөгдүүлэх зэвсэг болгон ашиглах нь тэдэнд ашигтай
зочин [139.5.219.xxx] 2017-05-21 18:21
Төр ард түмэн хоёрын холбоос тасрна гэж энэ дээ.90 оноос эхэлж төрд хулгайч луйварчид үүрлэж төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчлал нэрээр хувьдаа завшиж явсаар өнөөг хүрсэн.төрд бгаа өмч хөрөнгө байгалийн баялагийг гадныхантай хувааж идэж авах гэж энэ хулгай нар 27 жил хоорондоо алалцаж бгааг ард түмэн та нар харлаа үзлээ.цаашдаа ч энэ алалцаан зогсохгүй бүр бүлэглэл болж өргөжиж баялаг газар нутаг руу орж алалцаж бгаа биз. Ийм бхад төр ард түмэн хоёрын эрх ашгийг нэн түрүүнд бодох сэтгэл итгэл энэ хулгай луйвар хийж бгаа этгээдүүдэд байх уу.энэ этгээдүүдыг харахаар нүд хорсож харах дургүй хүрдэг болсон төрийн уламжлалт холбоо тасарчээ.
Зочин [202.179.25.xxx] 2017-05-21 17:59
Ц.Гомбосүрэн сайд л МУ-ын ерөнхийлөгчид тохирох хүн гэж боддог.
Таалагдлаа [59.153.112.xxx] 2017-05-21 17:10
МҮОНТ яг түүн шиг гэдэг шиг яг үүн шиг нэвтрүүлгийг бодлогоор хийж бүх телевизээр гаргах хэрэгтэй. ийм сайхан хүмүүсийн яриа сонссон чинь сэтгэл амарч нүд нээгдэж чих онгох шиг л боллоо. ийм нэвтрүүлэгийг риалити шоу шиг хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж байхаар том төсөл хэлбэрээр хийх хэрэгтэй. цагдаагийн газраас мэдээлж байна гэж гэмт хэргийн хичээл заасан нэвтрүүлгийн оронд ийм нэвтрүүлэг хийж бай. эндээс чинь ард түмэн жинхэнэ лидер гэж ямар хүнийг хэлдэгийг өөрийн дотоод ухамсар сэтгэлээрээ мэдэрдэг үр хүүхдээ ч тийм сайн хүн болгохын төлөө хичээдэг болно. амжилт хүсье.
Зочин [202.9.42.xxx] 2017-05-21 16:02
Иймэрхүү нэвтрүүлэг үнэхээр дутагдаж байгааг нөхлөө их сайн байна.Монголчууд эрт дээр үеэсээ эхлэн төрт ёсыг эрхэмлэж ирсэн .Сүүлийн 2О гаруй жилд алдагдаад байна. Нам ,мөнгө хоёроос хол баймаар байна даа.Энэ их талцал нийгмийн байдал зөвхөн нам мөнгө хоёроор л хуваагдаад байна. Энэ нэвтрүүлгийг хүн бүхэн үзэх хэрэгтэй шүү
Зочин [202.21.106.xxx] 2017-05-21 14:32
Төрт ёсны уламжлалаар бол төрийн жолоог атгах хүн 1-р т Монгол цустай байх ёстой. Цусаа дагаж ард түмэн эх орондоо үнэнч байх ёстой. 2-рт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй адил жудоч тэмцэгч байх ёстой. 3-р т Улс ороныхоо нэр алдрыг дэлхий дахинаа дуурсгасан байх ёстой. 4-р т Их энгийн хүн байх ёстой.
Хөх Монгол [202.179.27.xxx] 2017-05-21 14:04
Ид сайхан яриа өрнөхөөр хөтлөгч нь цаг цаг гээд бүгдийн урамыг бүү хугалж байгаач. Дараа нь өөдтэй нэврүүлэг байна уу гэхэд хөгийн юм явуулах юм.

Бидэнтэй нэгдээрэй