Шууд Chart

“КАПИТАН” БААТАР: Дэлхийн хэмжээний том тэмцээнд залуус маань тоглоно

2013-06-29 11:45:13

Өчигдөр буюу 6-рсарын28-нд ахмадуудын хөл бөмбөгийн тэмцээн Төв цэнгэлдэхийн дэргэдэх хөл бөмбөгийн талбайд эхэллээ.

Нас насны ангиллын төрөлд явагдсан уг тэнцээнд ахмадууд маань бэлтгэлээ сайн хийсэн нь харагдсан юм.
Энэ тоглолтонд Монголд байдаг ховор цуглуулгаараа алдартай, ахмад тамирчин “Капитан” Баатар гуай 70 насны ангилалд оролцож байхад нь тааралдаж түүнтэй хөлбөмбөгийн талаар цөөн хором хөөрөлдсөн юм.
 
Та манай уншигчдад  өөрийгөө товч танилцуулахгүй юу? Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна, ямар багт тоглодог вэ?
 
Би энэ спортоор ах н.Даваа, дүү н.Хишигтогтох хоёртойгоо 60-аад жил тоглож байна. Би ахмадад сүүлийн 5-аас 6 жил тоглосонгүй. Өнөөдөр 70 настай хөлбөмбөгийн ахмад тамирчид тоглоно гэхээр нь хүрээд ирсэн. Хэзээ тоглохыг нь сайн мэдэхгүй хүлээгээд л догдлоод сууж байна.
 
Энэ спортоор ямар амжилт гаргаж байв, өмнө нь ямар багт тоглодог байсан юм?
 
Би анх “Замчин”-д тоглож байгаад сүүлдээ “Барилга”-д тоглосон барилгын II баг гэж,дараа нь хоршоололд тоглож байсан. Хоршооллоосоо гараад ахмадад өөрөө баг байгуулаад хэдэн жил тоглосон. Одоо миний баг ”Цагаан баавгай” багт тоглож байна.
 
Танай багийн тамирчид бэлтгэлээ яаж зохион байгуулж, яаж зохицуулдаг вэ?
 
Залуу насанд бид бэлтгэлийг өдөр тутам хийдэг байлаа, ахмад болсоноосоо хойш ер нь тэмцээн 6-сард болно гэхэд, бид 5-р сарын дундуур юм 10-15 хоног бэлтгэл хийгээд тэмцээндээ ордог болсон доо...
 
Ер нь жилд хичнээн тэмцээн болж байна, аль хэр олон тэмцээнд оролцдог юм?
 
Жилд тэмцээн 2-3 удаа болдог болсон. Өвөл болохоор заалан тоглоно. Харин өнөөдөр бол талбай дээр тоглож байна.
 
Монголын хөл бөмбөгийн хөгжил таныхаар ямар түвшинд яваа гэж боддог вэ?
 
Сүүлийн хэдэн жил би тэмцээнд ороогүй болохоор сайн мэдэхгүй байна. Сонин хэвлэлээс уншихад манай залуучууд азийн тэмцээнд орж байна гэсэн мэдээлэлтэй байна. Энэ нь залуучууд маань сүүлийн үед хөл бөмбөгөөр их хичээллэх болсонтой холбож ойлгож байгаа, цаашдаа дэлхийн хэмжээний том том тэмцээнд ч орох байх гэж итгэдэг, найддаг.
 
Дэлхийн хэмжээний тоглолтуудыг бид шууд хүлээн авч үздэг болсон та ямар багийг дэмждэг вэ?
 
Би залуу цагтаа Бразилыг их шүтдэг байлаа. Одоо бол хараад байхад Испаний, Германы баг сайн тоглож байна. Дэлхийн аваргад бол анх удаа Уругвай түрүүлж байсан түүхтэй. Тэрнээс хойш нилээн олон сайхан сайхан баг гарч ирж байна.­­

“КАПИТАН” БААТАР: Дэлхийн хэмжээний том тэмцээнд залуус маань тоглоно  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй