
Ливерпүүл болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жонжо Шелви Соунсигийн эгнээнд нэгдлээ. Уэльсийн баг түүнийг 7 сая еврогоор худалдан авсан байна. 21 настай тэрээр одоогоос 3 жилийн өмнө 2 сая еврогоор Чарльтоноос Энфилдэд ирж байлаа.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд тэрээр Улаануудын гараанд байнга багтаж байгаагүй боловч олон багийн анхаарлыг татаж чадсан юм. Соунсигээс гадна Кристэл Палас, Уэст Хэм, Норвич багууд түүнийг авахаар сонирхож байсан.
Шелви Ливерпүүлийн төлөө 17 лигийн тоглолтын гараанд багтсан бөгөөд нийт 69 удаа талбайд гарч 7 гоол оруулсан юм. Уэльсийн баг арилжаа наймааны зах дээр идэвхитэй ажиллаж байна. Тэд саяхан Реал Бетисээс Алехандро Поцуело, 17 настай хаалгач Грегор Забретийг Словенийн Домзале, 19 настай хагас хамгаалагч Алекс Гогичийг Олимпиакосоос тус тус авчираад байгаа юм.
www.sportnews.mn
Жонжо Ливерпүүлийг орхилоо | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.