Шууд Chart

"Зам" баримтат кино

2019-05-09 10:17:01

Ээлжит цувралын энэ 7 хоногийн шинэ бүтээл Хятдын кино найруулагч Жан Жаньбогийн Киноны товч агуулга, трэйлэрийг үзэгч та бүхэн Дэлхийн Түүхүүд нэвтрүүлгийн албан ёсны пэйж хуудаснаас олж харсан байх.

Хятдын засгийн газрын албан ёсны эх сурвалжаас харахад 2011 оноос эхлэн жил бүр 10.000 км улсын чанартай замын бүтээн байгуулалт хийдэг байна. Дэлхийн эдийн засгийн хямралын дараахан орон нутгийн эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх зорилгоор засгийн газар нь 4 триллион юан буюу 586 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг зам, замын байгууламжид зориулжээ. 2010-2016 оны хооронд л гэхэд 70,000 км замыг тавьсан байх жишээтэй. Дээрх богино хугацаанд энэ нүсэр их бүтээн байгуулалтыг хэрхэн яаж барьсан байх вэ, нутгийн уугуул иргэдийн амьдрал хийгээд зам барилгын ажлыг эрхэлж байгаа ажилчдын өмнө ямар сорилт тулгарав, үүний ард бидний мэдэхгүй ямар үнэн орших бол гэдэг асуултыг киноны найруулагч өөртөө тавьж. Түүний хариулт нь 2016 онд эх барьж авсан ЗАМ баримтат кино юм.

Ингээд Зам баримтат бүтээлд зам барилгын ажлыг тойрсон асар их хувийн ашиг сонирхол, далд явуулга,дүрэм журам зэрэг итгэмээргүй үнэн, Нууц түүхийг хэрхэн ил болгосныг одоо бүгдээрээ хамтдаа харья.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Зам" баримтат кино  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй