Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.19/

2014-02-19 08:10:09

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

АРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар  өдөртөө 23-28 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар өдөртөө 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм, Яармаг-Сонгины орчмоор 29 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2014 оны 2 дугаар сарын 20-ноос 2014 оны 2 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар секундэд, 22-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.



Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.19/  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй